ЗАРИМ ОРДЫН НҮҮРСНЭЭС ХОЛИМОГ КОКС ГАРГАН АВАХ СУДАЛГАА

Б Пүрэвсүрэн, С Жаргалмаа, B Bat-Ulzii et al. · Proceedings of the Mongolian Academy of Sciences · 2016

Бид энэхүү судалгааны ажлаар нэг талаас коксжих чадвар сайтай нягтарсан хатуу бүтэцтэй Тавантолгой ба Нарийн сухайтын нүүрс нөгөө талаас коксжих чавдаргүй амархан бутардаг сэвсгэр бүтэцтэй Багануурын исэлдсэн хүрэн нүүрсийг сонгон авч эдгээр нүүрсийг дангаар нь болон коксждог ба коксждоггүй нүүрсийг янз бүрийн харьцаагаар хооронд нь хольж коксжих чанарыг нь судлан үүссэн коксын бат бөхийн үзүүлэлтийг тодорхойлов. Энэхүү судалгааны ажлын дүнд холимог кокс дахь хүрэн нүүрсний хэмжээг ихэсгэх дутам холимог коссын бөх бат буурч байгааг тогтоож биежсэн бүхэллэг чанар бүхий холимог кокс гарган авах зохимжтой харьцааг тогтоож сайн чанарын үнэ ихтэй нүүрсийг хэмнэх боломжийг бүрдүүллээ.

Cited by 0 works. doi:10.5564/pmas.v54i1.661 Open-access PDF

Authors