Нягтын функционалын онолоор гелийн атомын өдөөгдсөн төлөвүүдийн энергийг тооцоолох нь

Д Наранчимэг, Л Хэнмэдэх, Г Мөнхсайхан et al. · Физик сэтгүүл · 2022

Нягтын функционалын онолын Кон-Шэмийн тэгшитгэлээр гелийн атомын нэг удааөдөөгдсөн синглет, триплет төлөвүүдийн нягт ба энергийг тооцоолсон. Кон-Шэмийнтэгшитгэлийг бөмбөлөг координатын системд Кулоны долгион функцтэй дискретхувьсагчийн аргаар бодсон. Энд координатыг жигд биш, оптималаар дискретчилж,нарийвчлал сайтай шийдийг гаргаж авч тооцоолсон. Тооцооны үр дүнгүүдийг Ройнарын псевдоспектриал аргаар тооцоолсон ба туршлагын үр дүнтэй харьцуулахадгелийн нэг удаа өдөөгдсөн синглет төлөвийн энергийн зөрүү нь 2.23%, гелийн нэг удаа өдөөгдсөн триплет төлөвийн энергийн зөрүү нь 2.20 % байна.

Cited by 0 works. doi:10.22353/physics.v29i518.1201 Open-access PDF

Authors

References