ТРИГА Төрлийн Судалгааны Реакторын Реактивитийн Анализ
M Б.Туул, Н.Норов, Б Мөнхбат · Физик сэтгүүл · 2022
Энэхүү ажлаар Тайланд улсын ТРР-1/М1 судалгааны реакторыг 1.2 МВт, 1.5 МВт, 2.0 МВт тогтвортой чадалтай ажиллаж байх тохиолдлуудад реактивитийн өөрчлөлтийг судлав. Эдгээр тохиолдолд реактивитийг 0.5 $, 1.0 $ гэж сонгон авч реакторын чадал, түлшний дундаж температур, реактивитийн хамаарлыг EUREKA-2RR код ашиглан тооцоолов. Энэ реакторынчадал нь импульсын горимд 2000 МВт хүрдэг. Реакторын голомтоос шарагдаж байгаа дээжийг сугалахад үүсэх реактивитийн хамгийн их утга 1.0 $ байхад реакторын чадал 18.1 МВт болж байна. Энэ нь импульсын горимд ажиллах хамгийн их чадалтай харьцуулахад маш бага байна. Мөн энэ үед түлшний максимум температур 3940 С байгаа нь түүний хайлах температур (6500 С)-аас бага байна. Иймд реакторын ажиллагаанд ямар нэгэн доголдол үүсэхгүй юм.
Cited by 0 works. doi:10.22353/physics.v19i425.355 Open-access PDF