Атомыг Лазерын Пульсээр Өдөөх Магадлалыг Псведоспектриал Аргаар Тооцоолох
Ч Алдармаа, Л Хэнмэдэх, Г Зоригт et al. · Физик сэтгүүл · 2022
Энэхүү ажилд нанометр урттай лазерын богино пульс, атомын харилцан үйлчлэлийг судлаж хугацаанаас хамаарсан Шредингерийн тэгшитгэлээр илэрхийлж, Лежандрын псевдоспектриал аргаар шийдсэн. Үндсэн төлөвт байгаа устөрөгчийн атом ба гелийн ионтой хүчтэй лазерын пульсын үйлчлэлээр тодорхой төлөвүүдэд өдөөгдөх магадлалын хугацааныхамааралыг тооцоолж, бусад ажлуудын үр дүнтэй харьцуулан дүн шинжилгээ хийлээ. Өдөөлтийн магадлал нь пульсын урт болон лазерын эрчмээс хамаарах бөгөөд лазерын эрчим өсөхөд магадлал ихсэж, эхний төлөвт үлдэх магадлал багасаж байгаа нь ажиглагдсан. Хугацаанаас хамаарсан Шредингерийн тэгшитгэлийг шийдэж эдгээр гаргасан үр дүн нь MADNESS програмын мультивэйвлет баазаар [14] бодсон үр дүнтэй тохирч байна.
Cited by 0 works. doi:10.22353/physics.v19i425.367 Open-access PDF