Иончлолын бүрэн дифференциал огтлолыг координатын төлөөлөл дэх долгион функцээр шууд тодорхойлох
Г Зоригт, Ч Алдармаа, Л Хэнмэдэх · Физик сэтгүүл · 2022
Бид энэ ажлаар протон ба антипротон устөрөгчийн атомтай мөргөлдөх үеийн иончлолын бүрэн дифференциал огтлолыг координатын төлөөлөлд дэх долгион функцээр шууд илэрхийлэгдэг болохыг харуулахыг зорилоо. Сум ионы хувьдшагайлтын зайн төлөөлөлд тооцоолсон долгион функцүүдээс тодорхой өнцгөөр сарних үед харгалзах буюу шилжүүлсэн импульсийн төлөөлөлд долгион функцыг хувирган гаргав. Энэхүү долгион функцийн модулын квадратын дүрслэл ньиончлогдсон электроны өнцгийн түгэлт хугацааны хувьд хэрхэн хувьсаж байгааг харуулж байна. Дүрслэлээс иончлогдсон электроны урсгал шууд ажиглагдаж байна. Мөн долгион функцээр иончлолын бүрэн дифференциал огтлолыг шуудтодорхойлсон нь уламжлалт арга болох иончлолын амплитудаар тодорхойлсон үр дүнтэй хугацаанаас хамааран нийлж байгааг үзүүллээ.
Cited by 0 works. doi:10.22353/physics.v31i536.331 Open-access PDF