Физикийн шинжлэх ухааны нэгдмэл чадварыг судласан зарим үр дүн
Gantuya Badarch, Х Батболд · Физик сэтгүүл · 2022
Бид физикийн багш бэлтгэх сургалтанд хамрагдаж буй оюутнуудын ерөнхий физикийн хичээлийн хүрээнд оюутны мэдлэг чадварын хамаарлыг үйлийн судалгааны арга зүйг ашиглан судлав. Энд шинжлэх ухааны суурь чадварууд болон шинжлэхухааны нэгдмэл чадваруудыг авч үзсэн. Судалгаанд МУБИС-ийн Физикийн багшийн 1-р ангийн 81 оюутны Элементар физик, Механикийн лаборатори хичээлийн лабораторийн ажил болон даалгаварын гүйцэтгэлд чанарын болон тоон анализ хийж үр дүнг нэгтгэсэн. Судалгааны үр дүнгээс үзэхэд суралцагчдын шинжлэх ухааны нэгдмэл чадварууд нь зарим суурь чадваруудтай хүчтэй хамааралтай байна. Мөн шинжлэх ухааны нэгдмэл чадварууд нь суралцагчдын гүйцэтгэлд харилцан адилгүй нөлөөлж байна. Иймд цаашид хичээлийн арга зүй болон үнэлгээний шалгууруудад шинжлэх ухааны нэгдмэл болон суурь чадваруудыг харгалзан тооцох шаардлагатай юм.
Cited by 0 works. doi:10.22353/physics.v31i536.354 Open-access PDF
Authors
References
- Assessment and Classroom Learning
- Conditions Under Which Assessment Supports Students’ Learning
- Embodiment and Cognitive Science
- Trends in research on student learning
- Mastery of Science Process Skills and Their Effective Use in the Teaching of Science: An Educology of Science Education in the Nigerian Context.
- Science Process Skills