“Монгол Цай”-ны антиоксидант нэгдлийн идээших чанарын судалгаа
Б Даваасүрэн, Ж Эрдэнэтогтох, Г Даваадулам et al. · Физик сэтгүүл · 2022
Бид энэ ажлаараа Хөвсгөл Их Тайга ХХК-д үйлдвэрлэсэн монгол цайны антиоксидант идэвхийг DPPH радикал дарангуйлах арга болон Фотохемилюминесценцийн аргаар тодорхойлов. Монгол цайны антиоксидант нэгдлийг тодорхойлохдоо орчны болон буцлах температур бүхий усанд хугацаанаас нь хамааруулан цайгаа идээшүүлсэн. Уг 2 аргаар тодорхойлсон цайны антиоксидант идэвхийн үр дүнгээс харахад цайны идээших хугацаа нэмэгдэхэд антиоксидант идэвх өсөж байгаа нь ажиглагдсан. Өндөр температурт антиоксидант нэгдлийн усанд идээших чанар илүү байгаан туршилтаар тогтоогдлоо.
Cited by 0 works. doi:10.22353/physics.v31i536.400 Open-access PDF