МУБИС-ийн физикийн багш бэлтгэх сургалтын хөтөлбөрийн бүтцийн судалгаа
Х Батболд, Д Пүрэвдорж, М Мөнхболд · Физик сэтгүүл · 2022
Бэлтгэгдэн гарч буй багшийн мэдлэгийн бүтэц, мэдлэгийн гарал үүслийг багш бэлтгэх сургалтын хөтөлбөрийг шинжлэх замаар тодорхойлох боломжтой бөгөөд энэ нь сургалтын хөтөлбөрийн сул талыг илрүүлэх, хөтөлбөрөөр суралцагчдын чанарыг сайжруулах цаашлаад гарааны багшид дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахад шаардлагатай чухал мэдээлэл өгөх юм. Энэхүү судалгааны ажлаар бид МУБИС-ийн физикийн багш бэлтгэх хөтөлбөрийг олон улсад ЕБС-ийн байгалийн ухааны сургалтаараа тэргүүлэгч Өмнөд Солонгос, Финляндын физикийн багш бэлтгэх хөтөлбөрүүдтэй харьцуулан сургалтын багц цаг, хөтөлбөрөөр эзэмшүүлж буй мэдлэгийн бүтцийн ижил төстэй болон ялгаатай байдлыг тодорхойлов. Хэдийгээр харьцуулахаар сонгож авсан орнууд нь манай улсаас эдийн засгийн хувьд хүчирхэг боловч Финлянд нь хүн амын хувьд ойролцоо, Солонгос нь манай улстай нэгэн тивд оршдог дорнын соёлтой бөгөөд XX зууны сүүлийн 30 жилд үсрэнгүй хөгжсөн улс юм. Мөн эдгээр улсууд нь суралцагчдын олон улсын үнэлгээний хөтөлбөр (PISA)-ийнүнэлгээгээр дэлхийд эхний таван байранд тогтмол байдаг нь харьцуулсан судалгаанд сонгох үндсэн шалтгаан болсон юм. Физикийн багш мэргэжилтний мэдлэгийг сурган хүмүүжүүлэх мэдлэг (СХМ), физикийн шинжлэх ухааны мэдлэг (ФМ), физикийн шинжлэх ухааныг заах мэдлэг (ФЗМ) гэсэн гурван мужид ангилж болох ба бид энд сурган хүмүүжүүлэх мэдлэг (СХМ) ба физикийн шинжлэх ухааныг заах мэдлэг (ФЗМ)-ийг онцолж байна. Судалгаагаар Монгол, Өмнөд Солонгос, Финляндын физикийн багш бэлтгэх хөтөлбөрүүдэд мэдлэгийн мужууд харилцан адилгүй байгаа бөгөөд энэ нь үндэсний боловсролын соёлын ялгааг харуулж байна. Мөн манай орны хувьд физикийн боловсролын судалгааны ажлыг практик туршлагатай хослуулах, судалгаанд суурилсан сургалтыг чанаржуулах шаардлага байна.
Cited by 0 works. doi:10.22353/physics.v31i536.334 Open-access PDF
Authors
References
- Knowledge and Teaching:Foundations of the New Reform
- A Knowledge Base for the Teaching Profession: What Would It Look Like and How Can We Get One?
- The Finnish miracle of PISA: historical and sociological remarks on teaching and teacher education
- Teacher pedagogical constructions: a reconfiguration of pedagogical content knowledge
- The Complex Nature and Sources of Teachers’ Pedagogical Knowledge
- Preparing the Next Generation of Science Teacher Educators: A Model for Developing PCK for Teaching Science Teachers
- Domains of Teacher Knowledge
- The gap between research and practice revisited
- [RE]Visioning the academic–teacher divide: power and knowledge in the educational community
- Pre-service teachers’ thinking on research: implications for inquiry oriented teacher education