Цайны антиоксидант идэвхийг спектрофотометрийн аргаар тодорхойлсон дүнгээс
Г Даваадулам, М Тамара, Б Даваасүрэн et al. · Физик сэтгүүл · 2022
Бид энэхүү ажлаар Хөвсгөл Их Тайга ХХК-нд үйлдвэрлэсэн чанаж уух зориулалттай цайны антиоксидант нэгдлийн (полифенол) агууламж ба түүнийг хугацаанаас хамааруулж буцалгаад сүү нэмсэн болон нэмээгүй үеийн антиоксидант идэвхийг спектрофотометрийн аргаар тодорхойлов. Туршилтын дүнд цайнд агуулагдах нийт фенолт нэгдлийн агууламж 648.3±0.7 мг/г бол нийлбэр флавоноидын агууламж 81.8±0.4 мг/г байв. Цайны антиоксидант идэвхийг хугацаанаас хамааруулан тодорхойлоход ялгаатай байв. Үүнээс 30 минут буцалгасан цайны антиоксидант идэвх 76.29±0.06%, түүн дээр сүү нэмэхэд 57±0.02% болсон нь сүүний зарим уургууд цайны фенолт нэгдлүүдтэй харилцан үйлчлэлцснээс болж идэвх буурсан гэж таамаглажбайна.
Cited by 0 works. doi:10.22353/physics.v31i536.386 Open-access PDF
Authors
References
- Colorimetry of Total Phenolics with Phosphomolybdic-Phosphotungstic Acid Reagents
- The determination of flavonoid contents in mulberry and their scavenging effects on superoxide radicals
- Role of Quinones in Toxicology
- Review on in vivo and in vitro methods evaluation of antioxidant activity
- American Journal of Enology and Viticulture
- Antioxidant Food Supplements in Human Health
- Interactions between Flavonoids and Proteins: Effect on the Total Antioxidant Capacity
- Superoxide dismutases in malignant cells and human tumors
- Mitochondria, metabolic disturbances, oxidative stress and the kynurenine system, with focus on neurodegenerative disorders
- Black tea: chemical analysis and stability