Нейтрон идэвхжилийн аргаар уран тодорхойлох

Б. Отгоолой M, П. Зузаан, Ж. Амгалан et al. · Физик сэтгүүл · 2022

Микротрон МТ-22 дээр цөмийн 238U(n, ) 239U 239Np урвалыг ашиглан уран-238-ыг 239Np изотопын 228 кэВ энергийн гамма шугамаар тодорхойлох нейтрон идэвхжилийн арга боловсруулсан. Энэ аргаар уран-238-ыг тодорхойлох мэдрэх чадвар 0.1г/т. Дээжүүдийг шарах болон хүлээх зохистой хугацаа тус бүр 2 цаг болохыг тогтоосон. Энэ ажлыг”Цөмийн физикийн аналитикарга” сэдэвт ажлын хүрээнд гүйцэтгэв.

Cited by 0 works. doi:10.22353/physics.v17i362.718 Open-access PDF

Authors