Зөөлөн Рентген туяаны проекцлогч микроскопоор авсан биологийн объектын зургийг итерацын аргаар шинжлэх судалгаа

B Duurenbuyan, Ж Эрдэнэтогтох, Ж Ванчинхүү et al. · Физик сэтгүүл · 2022

Зөөлөн Рентген туяаны проекцлогч микроскопыг ашиглан эс болон биомолекулын ерөнхий хэлбэр, дүрсийн зургийг авах боломжтой. Гэхдээ цахилгаан соронзон долгионы дифракцын улмаас объектын хэлбэр хэмжээг нарийвчлан тодорхойлоход хүндрэл учирдаг. Уг асуудлыг шийдэхээр бид дифракц бүхий зургийг шинжилж, дифракцыг арилгадаг итерацын аргыг боловсруулаад байна. Энэхүү ажлаараа бид уг итерацын аргын чадвар, үр дүнг судлах зорилгоор латекс бөөм, хромосом, хела эсийн зурагт шинжилгээ хийлээ. Латекс бөөмийн бүх өсгөлттэй тохиолдлын зургууд болон хромосом, хела эсийн нам өсгөлттэй зургууд дээрх шинжилгээ амжилттай хийгдлээ. PACS numbers: 02.30.Nw, 42.25.-p, 42.25.Fx, 42.25.Kb, 42.30.kq

Cited by 0 works. doi:10.22353/physics.v30i527.744 Open-access PDF

Authors

References