Эрдэнэт үйлдвэрийн хүдэр болон зэс, молибдений баяжмалын рентген дифракцын судалгаа
Л. Ням-Очир, Ч. Дашжаргал, Р. Галбадрах et al. · Физик сэтгүүл · 2022
Эрдэнэт үйлдвэрийн баяжуулалтын процессийн шат дамжлагуудаас авсан хатуу дээжүүдэд рентген дифракцын аргаар чанарын фазын анализ хийж зэс, молибден агуулсан нэгдлүүдийн кристалл бүтцийг тодорхойлон торын параметрүүдийг тооцов. Зэс агуулсан нэгдэл CuFeS2 халькопиритийн эгэл тор нь тетрагональ сингониийн огторгуйн симметрийн I -4 2 d групптэй ба торын параметрүүд нь: a=5.289(1) Å, c= 10.423(1) Å, молибден агуулсан нэгдэл МоS2 молибденитийн эгэл тор нь гексагональ, ба симметрийн огторгуйн групп нь: P 63/m m c, торын параметр нь a= 3.14(1) Å, c= 12.53(1) Å болохыг өгөгдлийн сан ашиглан тодорхойлов. Баяжмал дах MoS2, CuFeS2нэгдлүүдийн агууламж 5,6-р саруудад буурсан байгааг дифрактограмм дахь эрчмийн уналтаар тооцсон бөгөөд баяжуулах технологид сонирхож буй нэгдлүүдийн бүтцийн өөрчлөлттэй холбоотой нөлөө байхгүй гэдэг дүгнэлтийг гаргав.
Cited by 0 works. doi:10.22353/physics.v17i362.696 Open-access PDF