Улаанбаатар хотод борлуулагдаж буй барилга ба тавилгын будгийн хар тугалга, кадмий, хром, селен, хүнцэл зэрэг хүнд элементүүдийг шинжилсэн дүнгээс
М. Мөнгөншагай, Т. Мянганбаатар, Ч. Дашжаргал et al. · Физик сэтгүүл · 2022
Энэ ажилд атомын шингээлтийн спектрийн аргаар Улаанбаатар хотод хамгийн ихээр борлуулагдаж буй 4 төрлийн 15 нэрийн тосон будаг, барилгын гадаад заслын 8 өнгийн усан охра будаг дахь хар тугалга, кадмий, хром, селен, хүнцлийн агууламжийг тодорхойлж, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 3 төрлийн шар ба улаан өнгийн тосон будагт хар тугалгын агуулга 300-25000 мг/кг, хромын агуулга 1280-2820 мг/кг, хүнцлийн агуулга улбар улаан өнгийн охра будагт 740 мг/кг хүрч байгааг тогтоов.
Cited by 0 works. doi:10.22353/physics.v17i362.687 Open-access PDF