Улаанбаатар хотын агаар дахь радоны хэмжилт

B Bulgansaikhan, Н Норов · Физик сэтгүүл · 2022

Улаанбаатар хотын нийт 260 гаруй цэгээс тодорхой аргачлалын дагуу агаарын дээж авч агаар дахь цацраг идэвхит радоны агуулгыг тодорхойллоо. Агаар дахь радоны агуулга нь Улаанбаатар хотын баруун болон хойд хэсгүүдээр илүү өндөр үзүүлэлттэй байна. Нийт хэмжилтийн дүнгээс харахад Нийслэлийн гаднах агаар дахь радоны дундаж хэмжээ 8.3 Бк/м3 байна. Үүнийг Дэлхийн дундаж үзүүлэлт болох 5 Бк/м3-тай харьцуулахад 1.9 дахин их байна.

Cited by 0 works. doi:10.22353/physics.v24i468.639 Open-access PDF

Authors