Жигд бус голомттой, цагираган өндөр температурын хийн хөргөлттэй реакторын нейтроник анализ

M Т.Жамъянсүрэн, С Одмаа · Физик сэтгүүл · 2022

Реакторыг амжилттай унтраасны дараа голомтод хуримтлагдсан хуваагдлын бүтээгдэхүүнүүдийн задралаас үүсэх дулааныг идэвхгүйгээр зайлуулах чадвартай, цагираган хийцтэй, төвдөө нэг ойлгогчин блоктой, призмэн блокуудаас бүрдэх 100МВт дулааны чадалтай, 1123 K температурт ажиллах ӨТХР-ийн голомтын дизайныг хийж түлш, шатдаг хорлолт материал жигд байх үеийн нейтроник үзүүлэлтүүдийг өмнөх ажилд гарган авсан. Энэхүү ажилд голомтын дизайныг илүү оновчтойболгохын тулд түлш, шатдаг хорлолт материалын агууламжыг жигд бус болгон өөрчилж реактивитийн хугацааны өөрчлөлтийг бууруулах тооцооллуудыг гүйцэтгэн, реактор ажиллах нийт хугацааны туршид үүссэн бага хэмжээний реактивитийг удирдлагын савааг голомтод оруулах замаар хангалттай хэмжээнд бууруулж, чадлын пикийн факторын түгэлтийг жигд болгосон. Түүнчлэн реактивитийн температурын болон чадлын коэффициентыг үнэлэв.

Cited by 0 works. doi:10.22353/physics.v27i495.604 Open-access PDF

Authors

References