Атомуудын өдөөгдсөн төлөвүүдийн энергийг Кон-Шэмийн тэгшитгэлээр тооцоолох нь
Д Наранчимэг, Л Хэнмэдэх, Г Мөнхсайхан et al. · Физик сэтгүүл · 2022
Нягтын функционалын онолын Кон-Шэмийн тэгшитгэлээр He, Li, Be-ын атомуудын нэг болон хоёр удаа өдөөгдсөн төлөвүүдийн нягт ба энергийг тооцоолсон. Кон- Шэмийн тэгшитгэлийг бөмбөлөг координаттай системд Кулоны долгион функцтэй дискрет хувьсагчийн аргаар бодсон. Энд координатыг жигд биш, оптималиар дискретчилж, нарийвчлал сайтай шийдийг гаргаж авна. Тооцооны үр дүнгүүдийг Ройнарын псевдоспектриал аргаар тооцоолсон болон туршлагын үр дүнтэй харьцуулахад Не-ийн хоёр удаа өдөөгдсөн төлөвүүдийн энергийн зөрүү 0.001-0.016, Li-ийн өдөөгдсөн төлөвүүдийн энергийн зөрүү 0.0041-0.295% Be-ийн өдөөгдсөн төлөвүүдийн энергийн зөрүү 0.02-1.51% байна.
Cited by 0 works. doi:10.22353/physics.v27i495.606 Open-access PDF