Монгол Улсад Тохиромжтой Судалгааны Реактор Сонгох Асуудалд
С Одмаа, Н Норов, Г Хүүхэнхүү et al. · Физик сэтгүүл · 2022
Монгол улсын өнөөгийн болон хэтийн эрчим хүчний хэрэгцээг цөмийн эх үүсвэрээр хангаж болох асуудал төрийн бодлогод тусгагдсан билээ. Иймд ирээдүйн цөмийн байгууламжид ажиллах Монгол инженер, залуусыг дотооддоо тасралтгүй бэлтгэн гаргахад гол тулгуур бааз нь өөрсдийн гэсэн судалгааны реактортой болох асуудал юм. Энэхүү өгүүлэлд судалгааны реакторын төрлүүдийг дурдан, түүнийг ашиглан хийгдэх ойрын болон алсын ирээдүйн судалгааны чиглэлүүдийг нарийвчлан гаргаснаар Монголд тохиромжтой судалгааны реакторын боломжит сонголтыг хийв.
Cited by 0 works. doi:10.22353/physics.v16i355.303 Open-access PDF