Баян хүрээний (таван хар овоо) солирын тогооны геофизикийн тодорхойлолт
Н Арвисбаатар, Г Батсүх, Ц Баатарчулуун et al. · Физик сэтгүүл · 2022
Шинжлэх ухааны нэр томъёогоор астроблем гэгдэх солирын бөмбөгдөлтийн тогоо бол байгалийн нэн сонин, сансарын гаралтай бүтцийн нэг билээ. Геологийн эрин галавын урт удаан хугацаанд эх дэлхий маань солирын бөмбөгдөлтөд ихэд нэрвэгдэж байсан нь гарцаагүй бөгөөд тэдгээрийн ул мөр дэлхийн царцдасын хувьсал, элэгдлийн явцаар устан үгүй болж дэлхийн хэмжээнд харьцангуй цөөн тооны /250 орчим/ кратерууд хадгалагдан үлдсэнийг судлан шинэ шинэ мэдээ баримт бүрдүүлсээр байна. Солирын бөмбөгдөлтийн ийм тогооны нэг бол Дорноговь аймгийн нутаг дахь Таван хар овооны орчим орших Баян хүрээ юм.
Cited by 0 works. doi:10.22353/physics.v9i167.431 Open-access PDF