Усан дахь нуман ниргэлэгээр катодын депозит үүсэх нөхцөл ба түүний морфологи бүтцийн судалгаа
Б Бат-Эрдэнэ, Ш Мөнхжаргал · Физик сэтгүүл · 2022
Энэхүү ажлаар усан доторхи нуман ниргэлэгээр катодын депозит үүсэх нөхцлийг усны температур болон ниргэлгийн гүйдлийн утгаас хамааруулан судлав. Усны температур нь нуман ниргэлгийн горим болон катодын депозит үүсэх нөхцөлд шууд нөлөөлж байгааг туршлагаар ажиглалаа. Ниргэлэг явуулах орчин-ус ба элекгрод-катодын хоорондох дулаан солилцоо, нумын радиусын дагуу үүсэх температурын градиент нь катодын депозитийн бүтцэд нөлөөлж байна.
Cited by 0 works. doi:10.22353/physics.v16i355.295 Open-access PDF