Дулааны боловсруултанд оруулсан нүүрсний ЭПР

Л Баярчимэг, Г Шилагарди, Tsookhuu Kh · Физик сэтгүүл · 2022

Тавантолгой, Мааньт, Шивээ-овоо, Нарийн сухайт зэрэг ордуудын нүүрсийг пиролизод оруулахын өмнө ба оруулсаны дараах ЭПР спектрийн эрчмийг хэмжин, нүүрсний парамагнит төвийн концентрац [ПТК] температураас хэрхэн хамаарахыг судлав. Туршилтын үр дүнгээс үзвэл дээрх ордын нүүрсний ПТК 500-6000С температурын мужид хамгийн их, иймээс энэ температурын мужид тэдгээрийг дахин боловсруулах, коксжуулахад арай илүү үр дүнтэй. Мөн нүүрсжилтийн зэргээс ПТК шууд хамааралтай болохыг тогтоов.

Cited by 0 works. doi:10.22353/physics.v16i355.287 Open-access PDF

Authors