Газрын тосны орд орчмын ус, хөрсний цацраг идэвхийн судалгаа

М Эрдэнэтуяа, М Энхбаатар, Н Норов et al. · Физик сэтгүүл · 2022

Газрын тос олборлох, боловсруулах, тээвэрлэх үйл ажиллагаа явуулах үед газар доорх ус, газрын тосонд агуулагдах байгалийн цацраг идэвхт изотопууд гадаад орчинд хаягдаж зарим тохиолдолд байгалийн цацрагийн дэвсгэр түвшнээс их болж үйлдвэрийн ажилчид болон гадаад орчинд цацрагийн шаралтын нэмэлт тун өгөх нөхцөл бүрддэг байна. Иймээс Газрын тос олборлох үйлдвэрийн орчимд байгалийн цацрагийн дэвсгэр түвшинг тогтоох зорилгоор Тамсагийн сав газрын Тосон-уулын орд, Дорноговийн сав газрын Зүүнбаянгийн орд орчмын хөрс, усны цацраг идэвхийг судалсан үр дүнг авч үзсэн болно

Cited by 0 works. doi:10.22353/physics.v25i478.213 Open-access PDF

Authors