Оюун ухаан хөгжүүлэх тоглоомын аргачлалаар өсвөр үеийнхэнд физик, инженерчлэлийн мэдлэг, дадал олгох боломж
Д Сүхгал, О Бат-Оргил, Д Ган-Од et al. · Физик сэтгүүл · 2022
Сургалтын хүссэн үр дүнд хүргэхийн тулд багшийн хийх ёстой зүйл бол сургалтын үйл ажиллагаанд сурагч, оюутнуудыг татан оролцуулах явдал юм. Өөрөөр хэлбэл идэвхгүйгээр мэдээлэл дамжуулахгүйгээр суралцагч өөрсдөө гар бие оролцох, хэрэгжүүлж, дүн шинжилгээ хийх, санаагаа хөгжүүлж үйл ажиллагаанд гардан оролцох боломж олгоно гэсэн үг.Суралцагчдын сонирхлыг татах идэвхтэй сургах нөхцөл бүхий сургалтын орчинг хэрхэн бүрдүүлэх вэ? Судалгааны ажлын үр дүнгээс бид Японы инженерүүдийн олон жилийн судалгаа, шинжилгээний үр дүнд тулгуурлан бүтээсэн “Artec” сургалтын хэрэгсэл мөн гэж үзлээ. Иймээс “Тоглоом”-ын зааврын орчуулга, ба онол, хичээлийн аргачлалыг монгол хэлээр боловсруулах ажлыг хийж байна. Бид Artec хэрэгслийг монгол заавартай үйлдвэрлэж манайд нийлүүлэх талаарЯпоны талтай гэрээ хэлэлцээр хийсэн болно.
Cited by 0 works. doi:10.22353/physics.v25i478.235 Open-access PDF