Салхины хурдны өгөгдөл дотор ажиглагдах хэт өндөр утгуудыг тайлбарлах нь

Ж Ванчинхүү, Г Амгалан · Физик сэтгүүл · 2022

Монгол улсын газарзүйн онцлогоос шалтгаалан ажиглагдах салхины хэвтээ хавтгай дээрх хурдны онцлогийг салхины хурдны өгөгдлийн сангийн мэдээлэлд түшиглэн судалж энэ өгөгдлийн санд ажиглагдах хэт өндөр утгуудын учир шалтгааныг тайлбарлав. Салхины дотор хуй үүсэж энэ нь хэмжих багажийг дайран өнгөрөх тохиолдолд уг багажид хэт өндөр хурд бүртгэгдэх боломжтойг үзүүлэв. Хурдны утгуудыг шинжлэн загварчлах замаар ажиглагдаж буй хуйн зарим онцлогийг тодорхойлж хуйн хялбар загваруудтай жишиж тухайн бүс нутагт ажиглагддаг хуйн талаар ерөнхий дүгнэлт гаргав. Энэ өгүүлэлд хуйн шинж чанарыг гаргахдаа Ранкины хуй болон төгсгөлөг хэмжээтэй хуйн загваруудыг авч үзсэн.PACSnumber: 93.30.Db,93.85.Bc,95.75.Wx

Cited by 0 works. doi:10.22353/physics.v25i478.233

Authors