Потенциал орон дахь бөөмийн сарнилын загварчлал
О Лхагва, Н Цогбадрах, М Батмөнх · Физик сэтгүүл · 2022
Бид Шредингерийн шугаман бус тэгшитгэлийг төгсөглөг ялгаврын аргаар шийдэж, зожиг долгио буюу Солитон(Soliton)-ы цомог, хөдлөгөөнийг дүрсэлж, мөргөлдөх, давхцах, саадаар нэвтрэх зэрэг физик үзэгдлийг нь судалсан[1]. Энэхүү ажилд хугацаанаас хамаарсан нэг хэмжээст Шредингерийн тэгшитгэлийг Кранк-Николсаны[2] төгсөглөг ялгаврт жороор шийдэх арга зүй боловсруулж, мөнхүү аргыг потенциал оронд бөөмийн сарнилын хувьсал зүйг загварчлахад хэрэглэв. Цаашид уг жорыг нанобүтэц дундуур бөөм нэвтрэх үзэгдлийн судалгаа бас сарнилын шугаман бус төрх зүйг судлахад хэрэглэх бодол өвөрлөж байна.
Cited by 0 works. doi:10.22353/physics.v16i355.284 Open-access PDF