Полиметаллын хүдрийн дээжид үндсэн болон дагалдах элемент тодорхойлох судалгаа

Г Дамдинсүрэн, Н Отгонпүрэв, П Зузаан et al. · Физик сэтгүүл · 2022

Судалгааны ажлаар Дорнод аймагт байрлах Улааны полиметаллын ордын цөөн дээжид нейтрон идэвхжлийн болон рентгенфлуоресценцийн шинжилгээгээр үндсэн элементээс гадна ховор шорооны, мөн үнэт металл тодорхойлох зорилго тавин ажиллав. Нейтрон идэвхжлийн шинжилгээний туршилт хэмжилтийг ОХУ – д байрлах ЦШНИ – ийн Цөмийн урвалын лабораторийн электроны хурдасгуур МТ-25 микротрон, гамма спектрометрийн системийг ашиглан хийсэн ба рентенфлуоресценцийн шинжилгээг МУИС – ийн ЦФСТ – ийн рентген спектрометр дээр хийж гүйцэтгэв. Хэмжилтээр полиметаллын хүдрийн дээжид үндсэн элементээс гадна Sc, Y, La, Ce, Eu, Nd зэрэг ховор шорооны элемент, алт 0.05 – 1 ppm, уран 200 – 500 ppm, тори 10 – 90 ppm агуулгатай гарсан нь сонирхол татахуйц үр дүн юм. Судалгааг цааш үргэлжлүүлэн шинжилгээний бусад аргаар элементийн агуулгыг нрентген спектрометр арийвчлан тогтоох, бүтээгдэхүүний өртгийг нэмэгдүүлэх боломжтой харагдав. Энэхүү судалгааны ажлыг “Цөмийн цацрагийн хэрэглээ” сэдэвт ажлын хүрээнд хийж гүйцэтгэв

Cited by 0 works. doi:10.22353/physics.v25i478.212 Open-access PDF

Authors

References