Электрон-микроскопийн рентген шинжилгээгээр хүний толгойн үсэнд химийн зарим элемент тодорхойлох судалгаа
Д Болортуяа, П Зузаан, З Батсүрэн · Физик сэтгүүл · 2022
Энэ ажилд 18-30 насны 40 эрэгтэй хүний үсэнд кальций, төмөр, хүхэр, фосфорын агуулгыг электрон микроскопийн рентген шинжилгээний (SEM-EDX) аргаар тодорхойлсон талаар өгүүлнэ. Хэмжилтийг 5.9 кэВ-д 148 эВ-ийн энергийн ялгах чадвартай SDD хагас дамжуулагч детектор бүхий JEOL JSM-5610LVS электрон микроскопоор гүйцэтгэв.
Cited by 0 works. doi:10.22353/physics.v25i478.214 Open-access PDF