САНАМСАРГҮЙ ХУДАЛДАН АВАЛТАД ТАВАН МЭДРЭХҮЙН МАРКЕТИНГИЙН НӨЛӨӨЛӨЛ /Хедоник хүнсний бүтээгдэхүүний жишээн дээр/

Х.Энхзаяа, Ч.Эгшиглэн, Г.Урандэлгэр · Journal of Business and Innovation · 2023

1950 онд Кловерийн үзсэнээр төлөвлөөгүй гаргасан шийдвэрүүд нь бидний өдөр тутмын амьдралын нэгээхэн хэсэг байдаг ба 1950 оноос хойш хэрэглэгчийн санамсаргүй худалдан авалт гэх ойлголт гарч ирсэн. Санамсаргүй худалдан авалтын талаар судалсан маш олон судалгаа байдаг боловч уг худалдан авалтын сэдэл нь таван мэдрэхүйн (Амтлах, үнэрлэх, сонсох, харах, хүрэх) мэдрэмжүүдээр хэрхэн идэвхэждэг талаах хийгдсэн судалгаа дутмаг байгаа. Иймд тус судалгаа нь хэрэглэгчийн санамсаргүй худалдан авалтад таван мэдрэхүйн маркетингийн нөлөөллийг судлах ба судалгаагаа илүү нарийвчлах зорилгоор хедоник хүнсний бүтээгдэхүүн дээр онолын судалгааг хийж гүйцэтгэсэн.

Cited by 0 works. doi:10.22353/jbai.2023090204 Open-access PDF

Authors

References