МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН УЛС ТӨРИЙН СОНГОЛТОНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА
Г.Урандэлгэр, С.Бурмаа, М.Алтан-Од · Journal of Business and Innovation · 2023
Өнөө үед дэлхийн аль ч улс оронд залуучуудын хөгжлийн асуудалд төрийн байгууллагаас эхлээд олон нийт, иргэний нийгэм, судлаачид онцгой анхаарах болсон. Монголын нийгэм, улс төрийн амьдралын хэрэгцээ шаардлага, бодлого, эрх зүй, судалгаа боловсруулалтын аль ч түвшинд иргэдийн идэвхи, ялангуяа залуучуудын улс төрийн оролцооны асуудалд анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай болж байна. Ийм нөхцөлд залуучуудын улс төрийн сонголт хийх зан төлөв, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг судлах нь чухал ач холбогдолтой гэж үзлээ.Энэхүү судалгааны үр дүнгээр манай залуу сонгогчдын зан төлөвт тэдний улс төрийн оролцоо, сонирхол болон улс төрд итгэх итгэл үнэмшил зэрэг хувьсагчид хүчтэй нөлөөлдөг, харин гэр бүл найз нөхдийн нөлөө бага байдаг нь харагдаж байна.
Cited by 1 works. doi:10.22353/jbai.2023090210 Open-access PDF
Authors
References
- Explaining voter turnout: A review of aggregate-level research
- Turnout in Electoral Democracies
- Generation and Family Effects in Value Socialization
- Political Socialization
- The Balkans: Democracy Without Choices
- Partisan families: the social logic of bounded partisanship in Germany and Britain
- Young people, parents and radical right voting. The Case of the Swiss People’s Party