ТҮҮХ БОЛ ИРЭЭДҮЙН СУУРЬ ҮНДЭС МӨН

Д Ганбаатар · Хууль сахиулахуйн удирдлага · 2025

Монгол Улсын төрөөс хууль хяналтын байгууллагуудын хүний нөөцийн талаар ихээхэн анхаарч өндөр боловсролтой мэргэжлийн дээд /оператив, стратегийн/ түвшингийн боловсон хүчнийг дотооддоо бэлтгэхээр ХСИС-ийн бүрэлдэхүүнд Удирдлагын сургуулийг байгуулсан нь олны талархалыг хүлээж байна. Энэ сургууль нь хил хамгаалах, цагдаа, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдыг тусгай шалгуураар элсүүлэн суралцуулж академийн хэмжээний боловсрол олгохоор ажиллаж эхэллээ. Тус сургууль нь манай улсын боловсролын байгууллагын хувьд дээрхи мэргэжлийн чиглэлээр анхных бөгөөд түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээж байгаагаараа онцлог юм.

Cited by 0 works. doi:10.63570/fvt9gz56

Authors