Монгол Улс, БНХАУ-ын хоорондын худалдааны өнөөгийн байдал
Н Отгонсайхан · Journal of International Studies · 2014
Монгол Улс, БНХАУ хооронд эдийн засаг, нийгэм, соёлын харилцаа өргөжиж, олон чиглэлээр хамтран ажиллах болжээ. Үүний илэрхийлэл нь сүүлийн жилүүдэд хоёр орны худалдааны эргэлт эрс нэмэгдэж, БНХАУ нь манай улсын гадаад худалдааны хамгийн том түнш болсон явдал юм. Энэхүү илтгэлээр Монгол Улсын гадаад худалдаанд БНХАУ-ын эзлэх байр суурь, БНХАУ-д Монгол Улсын нийлүүлэх боломжтой өрсөлдөх чадвар бүхий бараа бүтээгдэхүүн, цаашид хамтран ажиллах чиглэлийг тодорхойлохыг зорилоо. English title: Current outlook for trade relations between Mongolia and China and its opportunities for further cooperation
Cited by 0 works. doi:10.5564/jis.v1i1.1683 Open-access PDF