ХЭНТИЙН ТӨВӨН ӨРГӨГДЛИЙН БОГД УУЛЫН ГРАНИТЫН МАССИВЫН ГЕОЛОГИ, ГЕОХИМИ, ГЕОДИНАМИК
С.ХИШИГСҮРЭН, Д.Чулуун, О.ГЭРЭЛ et al. · Геологийн асуудлууд · 2023
Монгол-Агнуурын бүсийн Хэнтийн өргөгдөлд орших Богд уулын гранитын массив нь биотит-эвэр хуурмагт, биоитот гранит бүхий 2 фазын гранитаас тогтоно. Магмын талсжилтын явцад нэгдүгээр фазын гранитаас 2-р фазын гранит руу цахиурын ислийн агуулга ихэсч, калийн агуулга бага зэрэг буурдаг. Богд уулын гранитууд түрүү мезозойн Жанчивлангийн бүрдлийн Улаанбаатарын баруун ассоциацийн гранитоидтой геохими, геохронологийн (үнэмлэхүй нас 181.4±7.7 - 212.5±10.8 сая жил) шинжээр адил нэг цаг үед ижил магмын процессоор үүсчээ. Массивын гранитууд Сs, Rb, К зэрэг том ионтой литофиль, хөнгөн ГХЭ-ээр баяжсан, Та, Nb, Zr, Нf, Ва, Sr, Ti зэрэг элементүүдээр ядуурсан геохимийн шинж ба Ү/Nb, Rb/Nb, Sс/Nb, Са/Аl харьцаагаар коллизын дараах А2 төрлийн гранитад хамаарагдах боломжтой юм. Стронцийн анхдагч изотопын харьцаа 0,7005; 0.7029; 0.7030; 0,7101, неодимийн эпсилон параметр (εNd(Т)=(+0.7) - (+1.4), Nd-ийн загвар нас 826-1077 сая жил тус тус тодорхойлогдож байгаа нь массив Хэнтийн өргөгдлийн Бага Хэнтийн батолит, түүнийг хүрээлсэн жижиг массивуудтай ижил царцдас ба шавхагдсан мантийн холимог эх үүсвэр бүхий магмын түрэлтээр шилжил хагарлаар хэлбэржсэн байна.
Cited by 0 works.