ЭРДЭС БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХУДАЛДААНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ (Төмрийн хүдрийн жишээн дээр)

Б.Сайнжаргал, П.Насанжаргал, М.Жанузах · Journal of Business and Innovation · 2023

Монгол улс нь 33 ордны 660,8 сая тн төмрийн хүдрийн нөөцөөрөө дэлхийн хэмжээнд 0,5%-тай тэнцдэг бөгөөд БНХАУ руу жилд 7-8 сая тонныг экспортолсноор тухайн зах зээлийн 1%-ийг хангадаг байна. Энэхүү түүхий эдийг нэмүү өртөг шингэсэн байдлаар дараагийн шатанд боловсруулан үйлдвэрлэн гаргаснаар бид эдийн засгийн томоохон боломжийг өөртөө бий болгох юм. Улмаар баяжуулсан талхан төмрийн хүдрийг тухайн худалдан авагч байгууллага нь баяжуулан сайжруулсан ган болгосноор дараагийн шатны барилгын материал, ган хоолой, ган төмөр утас, автомашины эд анги, сав суулга, хавтан зэрэг үйлдвэрлэлийн өргөн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх зах зээлд нийлүүлэх боломжтой болох юм.

Cited by 0 works. Open-access PDF

Authors