МОНГОЛЫН ГЕОЛОГИЙН САЛБАРЫН ТҮҮХИЙГ БҮТЭЭЛЦСЭН ЖИРИЙН ГЕОЛОГЧИД
Ө.ЖАМЪЯНДОРЖ, Ж.Бямба · Геологийн асуудлууд · 2023
Монгол улсад эрдэс баялагаа судалдаг төрийн байгууллага үүсэж хөгжсөний 70 жилийн түүхт ойг тэмдэглэж байгаа энэ үед түүчээ хүмүүсээ дурьдахын ялдамд манай орны геологийн судалгааны түвшин ямар байдалд байсныг бид товчхон боловч эргэн санах нь зүй хэрэг гэж бодож байна. Тухайлбал: В.А.Обручев, Д.А.Клименц, А.А.Чернов, М.А.Усов, Н.И.Толстихин зэрэг Оросын олон геологч-эрдэмтэд түр хугацаагаар ажиллаж тус улсын нутаг дэвсгэрт кембрийн өмнөх ба палеозойн настай зузаалаг, мезо-канозойн цаг үеийн хурдас хуримтлалын ба палеонтологийн үйлдвэрийн талаар олон тооны мэдээлэл цугларсан байна.
Cited by 0 works.