НАСНЫ ЯЛГААТАЙ БҮЛГҮҮДИЙН ОЛОН НИЙТИЙН БҮЛЭГ, СПОРТ БА ШАШИН ШҮТЛЭГИЙН АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ
Я.Отгонсүрэн, Ч.Батбаатар, Б.Даваасүрэн · Journal of Business and Innovation · 2023
Хэрэглэгчийн насны ялгаатай бүлгүүдийн амьдралын хэв маяг дотоод, гадаад олон хүчин зүйлсээс шалтгаалан хурдтай өөрчлөгдөж байна. Ялангуяа, нийгмийн үйл ажиллагаа, спорт, чөлөөт цагаа өнгөрөөх зэргээр насны бүлгүүдэд мэдэгдэхүйц ялгаатай байсан. Тиймээс бизнесийн байгууллагын маркетерууд хэрэглэгчдийн янз бүрийн насны бүлгийн өдөр тутмын амьдралын хэв маягийн өөрчлөлтийг байнга хянаж байх ёстой бөгөөд үүний үр дүнд чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөхөд туслах олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй.Амьдралын хэв маягийн өөрчлөлт нь олон бизнес эрхлэгчдэд томоохон боломжуудыг бий болгож байна. Тиймээс энэхүү судалгааны ажлын гол зорилго нь хэрэглэгчийн амьдралын хэв маягийг тодорхойлох зарим хэсэг болох нийгмийн бүлэг, спорт, шашин шүтлэгийн талаар насны ялгаатай бүлгүүдээр харьцуулан үнэлэхэд чиглэгдэж байгаа юм.
Cited by 0 works. Open-access PDF