МОНГОЛЫН НУТАГ ДЭВСГЭРИЙН ХЭМЖЭЭНД ЭХ ГАЗРЫН ТӨРЛИЙН ЦАРЦДАС ҮҮССЭН ҮНДСЭН ҮЕ ШАТУУД

Ж.БЯМБА · Геологийн асуудлууд · 2023

Энэхүү мэдээлэлийн эхний хэсэгт эх газрын царцдас үүсэх явцыг агуулга, цаг хугацааны хувьд рифейгээс өмнөх ба рифейгээс хойших гэж хоёр хувааж үзсэн болно. Рифейгээс өмнөх үед үүссэн эх газрын царцдас нь манай дэлхийн царцдас одоогийнхоос термо-тектоникийн хувьд эрс ялгаатай эртний микроплитүүд нийлж, диастрофизмын явцад хоорондоо гагнагдах болон бодисын ялгаралын улмаас доороосоо нэмэгдэх нөхцөл байдалд бүрэлдэж байсан бөгөөд Монголын нутаг дэвсгэрийн ихэнхи хэсгийг эзэлнэ. Харин рифейгээс хойших цаг үсд үүссэн эх газрын царцдас нь орчин үеийнхтэй харьцуулж болохуйц бөгөөд ихэвчилэн геотектоникийн мөчлөгүүдтэй давхцах аккрец-коллизийн явцад нэмэгдэх замаар бүрэлдэх болсон байна. Энэхүү зарчмыг үндэслэн Монголын нутаг дэвсгэрийн хэмжээнд эх газрын царцдас үүсэх явцыг рифейн өмнө, вендийн эцэст, ордовикт, девонд, карбоны эцэст, триасын эхэнд үүссэн гэж ангилаад тус бүрд нь авч үзлээ.

Cited by 0 works.

Authors