БАНКНЫ СИСТЕМИЙН ЗЭЭЛИЙН ЭРСДЭЛД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Э.Жавхлан, Т.Ууганбаяр · Journal of Business and Innovation · 2023
Арилжааны банкны зээлийн эрсдэлд нөлөө үзүүлж буй хүчин зүйсийн шинжилгээ хийхдээ үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байгаа арилжааны 7 банкны өгөгдөлд үндэслэн судалгаа хийж үзэхэд банкны зээлийн эрсдэлд нь цаг хугацааны агшин буюу эдийн засгийн хүнд үеүүдэд зээл эрсдэж байсан нь тогтоогдлоо мөн зээлийн эрсдэлд нөлөө үзүүлж буй хүчин зүйлсийн нэг алхамт панел загвараар үнэлэхэд 10%-ийн ач холбогдолын түвшинд төлбөрийн чадварын харьцаа (SR), 5%-ийн ач холбогдолын түвшинд зээл болон хөрөнгийн харьцаа (LA), 1%-ийн ач холбогдолын түвшинд зах зээлийн хүч (MP), үр ашгийн харьцаа (ER), нэг сарын өмнөх зээлийн эрсдэл (NPL(-1)) нөлөө үзүүлдэг байна.
Cited by 0 works. Open-access PDF