Монголын тэтгэврийн тогтолцоонд үндэсний суурь тэтгэврийн даатгалыг нэвтрүүлэх боломж
Ж.Энхбаяр, Н.Тунгалаг, Л.Оюунцэцэг · Journal of Business and Innovation · 2023
Өнөөдөр тэтгэврийн даатгалын тогтолцоо санхүүгийн хүндрэлд орсон, тэтгэврийн хэмжээ нь өндөр настны амьжиргааны баталгаа болж чадахгүй байгаа ч төр засгаас дорвитой шинэчлэл хийж чадахгүй байна. Үүнийг шийдвэрлэж болох гарц бол олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх бөгөөд бидний тооцоогоор иргэд одооноос хамгийн багадаа 2-3 төрлийн тэтгэврийн даатгалд хамрагдах шаардлагатай. Бид үндэсний суурь тэтгэврийн даатгал, нэрийн дансны тэтгэврийн даатгал, нэмэлт тэтгэврийн даатгал гэсэн гурван давхаргыг санал болгож байгаа бөгөөд үндэсний суурь тэтгэврийн даатгалыг монголынтэтгэврийн тогтолцоонд нэвтрүүлэхтэй холбоотой тооцоо судалгааг хийсэн болно.
Cited by 0 works. Open-access PDF