Бараа материалын нөөцийн оновчтой удирдлагыг хэрэгжүүлэх арга зам
Н.Тунгалаг, Р.Энхбат, М.Эрдэнэбат et al. · Journal of Business and Innovation · 2023
Бизнесийн байгууллагын хувьд бараа материалын удирдлагыг хэрэгжүүлэхэд нөөцийн зохистой хэмжээг тогтоох нь чухал асуудал байдаг. Энэ өгүүлэлд бараа материалын нөөцийн зохистой хэмжээг тогтоох асуудлыг онолын болон үйлдвэрлэлийн компани дээр судалсан үр дүнг авч үзэв. Нөөцийн зохистой хэмжээг тогтоох нь санхүүгийн зардлыг бууруулж, хөрөнгийн үр ашигт байдлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.Энэ судалгаагаар Форд Харрисын 1913 онд боловсруулсан захиалгын оновчтой хэмжээний загварыг өргөтгөж томъёолсон нь судалгааны гол үр дүн болно.
Cited by 0 works. Open-access PDF