ТӨВ МОНГОЛЫН ЗҮҮН-ХОЙД ХЭСГИЙН ДООД ЦЭРДИЙН ХУРДАСНЫ СТРАТИГРАФЫН АСУУДАЛД

А.Амаржаргал · Геологийн асуудлууд · 2023

Цэрдийн настай хурдсыг өмнөх судааачид [1, 6, 9] янз бүрийн хугацаанд судалж, өөрсдийн судалгааны үр дүнд тулгуурлан үзэл бодлоо илэрхийлж байсан юм. Цэрдийн хурдасны тархалт, судлагдсан байдлыг аваад үзвэл: Баруун Монгол, Өмнөд Монгол, Зүүн-хойд Монгол. Төв Монгол гэсэн дөрвөн дүүргийг ялгаж болно. Дээрхи дүүргүүдээс харьцангуй бага судлагдсан бөгөөд дээрхи дүүргүүдийн дотроос Төв ба Зүүн-хойд Монголын дүүргүүдийг холбож байгаа Төв Монголын зүүн-хойд хэсэгт зөвхөн доод цэрдийн хурдас тархжээ. Эдгээр хурдас нь терриген-вулканоген, терриген найрлагатай бөгөөд голдуу эх газрын жижгэвтэр хотгоруудыг үүсгэнэ.

Cited by 0 works.

Authors