МОНГОЛЫН ЦАЙР, ХАР ТУГАЛГАНЫ ХҮДЭР ШАЛГУУРЫН ҮНДСЭН ХҮЧИН ЗҮЙЛ
Д.Доржготов · Геологийн асуудлууд · 2023
Монголын төв, дорнод нутагт сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд хийсэн сэдэвчилсэн судалгааны үр дүнгээр монголын цайр, хартугалганы хүдэржилтийн тархалт байршлыг ямар нэг хэмжээгээр тодорхойлож хянаж байгаа хүчин зүйлст магмын, структур-тектоникийн, литологи-стратиграфийн хүчн зүйлс ихээхэн үүрэгтэй байгаа нь тогтоогдсон болно. Энэхүү өгүүлэлд плутоноген гидротермал үүсэлтэй мөнгө агуулсан цайр-хар тугалга, төмөр-цайрт скарн, вулканоген гидротермаль үүсэлтэй хартугалга-мөнгө (эпитермал), мөнгө агуулсан цайр, хар тугалганы (мезотермал) төрлийн ордуудын эрлийн гол шалгууруудыг товч хэлбэрээр бичив.
Cited by 0 works.