КОМПАНИЙН ХУГАРЛЫН ЦЭГ БА АШИГТАЙ АЖИЛЛАХ МУЖИЙН ШИНЖИЛГЭЭ

Р.Энхбат, Б.Үнэнбат, Н.Тунгалаг · Journal of Business and Innovation · 2023

Энэхүү өгүүлэлд бид компанийн хугарлын цэг ба ашигт ажиллагааны мужийг тодорхойлох математик загварыг боловсруулсан.Компани “d-ашигтай” байх шинэ ойлголтыг тодорхойлон, компанийг ашигтай байлгах зайлшгүй ба хүрэлцээтэй нөхцлийг томъёолон, бүтээгдэхүүн болон үнийн олонлогуудын мужийг шугаман программчлалын аргаар тогтоож болохыг харуулсан. Шинээр дэвшүүлсэн математик аргачлалыг хэд хэдэн хувилбараар компанийн жишээн дээр хэрэглэн харуулав.

Cited by 0 works. Open-access PDF

Authors