МОНГОЛЫН ЦАЙР-ХАРТУГАЛГАНЫ МЕТАЛЛОГЕНИ
Д.Доржготов · Геологийн асуудлууд · 2023
Монголын холимог металлын металлогений судалгаа анх зэсийн металлогений асуудалтай хамт хийгдэ.ж байлаа. Тухайлбал Ю.А. ЯковлеЕз (1976) монголын зэс, цайр хартугалганы орд, илрэлийн тархалтын зураг, дараа нь Д.Доржготов нар (1981) Монголын тектоник структур, геодинамикийн байдлыг үндэслэн металгогений мужлалыг боловсруулжээ. 1980 - аад оноос 1990 - ээд оны дунд үе хүртэл хмйгдсэн цайр - хартугалганы металлогений судалгаануудын үр дүнг нэгтгэн тив хевөх онолын таамаглалыг баримталсан металлогений мужлалыг Геслоги - эрдэс баялагийн хүрээлэнгийн ажилтнууд (Д.Доржготов нар 1998) боловсруулж улмаар 1:3000000 масштабтай металлогений зураг зохиож хэвлүүлжээ. Ордын гарал үүслийн онцлог нь гөотектоникийн өөр өөр мөчлөгт, геодинамикийн янз бүрийн нөхцөл байдалд үүсэн тогтсон геологийн янз бүрийн формациудтай нягт холбоотой байдагт оршино. Тэгэхлээр Монголын цайр хар тугалганы ордуудын орон зай, цаг хугацаан дахь зүй тогтлыг танин мэдэх, тайлбарлахад геслогийн хэгжлийн үе шат буюу геотектоникийн мөчлөг болон геологийн формациудын үүсэн бий болсон геодинамикийн нөхцөл байдал чухал ач холбогдолтой байна.
Cited by 0 works.