МОНГОЛ ОРНЫ ЮРЫН УРГАМЛЫН ҮР ТООСОНЦОР, ТЭДГЭЭРИЙН ДАВХАРГАЗҮЙН АЧ ХОЛБОГДОЛ
Н.Ичинноров, С.ПҮРЭВСҮРЭН, Н.Одгэрэл · Геологийн асуудлууд · 2023
Палинологи нь эртний болон орчин үеийн үр тоосонцрыг судалдаг палеонтологи ба ургамал судлалын шинжлэх ухааны нэг салбар юм. Ургамлын үр тоосонцор нь ихэвчлэн хуурай газар болон усанд унаж аажмаар хурдсаар хучигдаж хадгалагдан үлдэнэ. Фанерозойн насны хурдсанд хуримтлагдан үлдсэн эртний ургамал, тэдгээрийн үр тоосонцрын үлдэгдлийг судлах нь давхаргазүйн ангнллыг нарийвчлан тогтоох. ургамлын ангилал болон эволюци хөгжил, эртний газарзүй. цаг уурыг сэргээн тогтооход чухал ач холбогдолтой юм. Өнөөдөр кембрийн цаг үеээс орчин үеийн настай хурдас хүртэлх бүх насны тунамал хурдасны давхаргазүйн ангиллыг тогтооход палинологийн аргыг өргөн хэрэглэж байна. Монгол орны эртний ургамлын үр тоосонцрын судалгааны хүрээнд цэрд болон юрын насны нүүрс, нефть, занар агуулсан хурдсын давхаргазүйн асуудлыг тодруулах, энэ төрлийн судалгааг өргөтгөн явуулах, үр тоосонцрын цогцолборыг шинээр ялгах, судалгааны материалыг нэгтгэх зэрэг ажлууд хийгдэж байгаа юм. Энэ өгүүлэлд Монгол орны цэрд, юрын үр тоосонцрын судалгааны товч үр дүнг тусгасан болно.
Cited by 0 works.