ЖАНЧИВЛАНГИЙН БОРЖИНГИЙН МАССИВТ ХИЙГДСЭН ПЕТРОГРАФИ, ПЕТРОХИМИЙН СУДАЛГААНЫ ҮР ДҮН
В.ДОРЖМАА, Л.ЖАРГАЛ · Геологийн асуудлууд · 2023
Мезозойн цаг үед Монгол орны нутаг дэвсгэр дээр маш их хэмжээгээр магматизмийн процесс явагдсан байдаг. Жанчивлангийн боржингийн массив дээр хийгдсэн бидний судалгаагаар Жанчивлангийн интрүзив комплекстой холбогдож микроклинжилт, кварц-мусковиттэй, кварц-топазтай грейзенжилт, литийгээр баяжигдсан грейзенжилт, турмалинжилт, альбитжилтын процесс явагджээ. Химийн ба эрдэслэг бүрэлдэхүүний онцлогийг хослуулан зохиосон ангиллын диаграмм дээр Жанчивлангийн массивийн чулуулаг шүлтлэгдүү эгнээний хүчиллэг чулуулгууд бөгөөд шүлтийн хэмжээ (Nа2О+К2О) 4.84-5.25%, Аl2О3 11.2-13.5% ба SiO2-ийн 72.6-75.4% агуулгаар баялаг, хөнгөн цагаанаар ханасан болон хэт ханасан байна. R1-R2 диаграмм дээр боржингууд ихэвчлэн хожуу ороген ба орогены дараах талбайд бууж байгаа нь плит доторх магматизмын шинжийг харуулж байна. Бүх боржингууд R1-R2 диаграмм болон Питчерийн диаграммууд дээр синколлизийн, хожуу ороген болон орогений дараах талбайд мөн плит доторх орогенд (О.Гэрэл 2000) багтаж байгаа юм.
Cited by 0 works.