ТАЛЫН МЭЛТЭСИЙН АЛТ-КВАРЦЫН СУДАЛ (Геологийн тогтоц, эрдэсжилт ба харьцуулалт)
Д. АЛТАНХУЯГ, Д.ЖАВХЛАНБОЛД, Б.ОЧИРХУЯГ · Геологийн асуудлууд · 2023
Алт-сульфидын эрдэсжилт бүхий Атас богдын террейн дахь Талын мэлтэсийн илрэлд геологи-структурын ерөнхий харьцуулалт хийн, чулуулгийн петрограф, рентген флюоресценцийн аргаар тэдгээрийн химийн найрлага, судлын болон хувирлын бүсийн чулуулагт алт ба мөнгө зэрэг элементийн агуулгыг атом шингээлт, голлох эрдсүүдэд микрозонд, хий-шингэн ором, (гидротермал судлын карбонатад нүүрстөрөгч болон хүчилтөрөгчийн изотопын судалгаа) зэргийг судалж үзсэний үндсэнд Шинжан дахь Тяншан ялангуяа зүүн Зүүнгарын алтны ороген ордуудтай төстэй нөхцөлтэй байгааг тодруулав. Талын мэлтэс илрэлийн гарал үүслийн онцлог, хүдрийн эрдсүүдийн үүссэн парагенезисын дэс дараа, түүний хэмжээнд сульфиджсэн, карбонатжсан, хлоритжсон мөн серицитжсэн хувирлууд явагдсаныг энэхүү судалгаагаар, өмнө хийгдсэн, хийгдэж байгаа ажлуудтай харьцуулан дүгнэж гаргав. Агуулагч чулуулаг нь ногоон занарын түвшингийн хувиралд орж, судлын цахирт мөхлөг хоорондын хил заагийн миграц, деформацын зурвас элбэг ажиглагдах ба түүн дахь ором нь алтны ордуудад элбэг тохиолдох шинж тэмдэгүүдийг илэрхийлнэ.
Cited by 0 works.