ВАЛЮТЫН ХАНШИЙН МАТЕМАТИК ЗАГВАРЧЛАЛ
Ч.Анхбаяр, P.Энхбат · Journal of Business and Innovation · 2023
Энэхүү судалгааны ажил нь валютын ханшийн урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэх явцад нэн анхаарах шаардлагатай бодлогуудыг тодорхойлоход чиглэгдсэн. Судалгаанд валютын ханшийн суурь онолын загваруудыг авч үзэн өөрийн орны нөхцөлд тохирох валютын ханшийн бодлогыг тодорхойлогч хүчин зүйлсийн загварыг боловсруулав. Бид 2001-2016 оны 3-р улирал хүртлэх улирал тутмын тоон өгөгдлийг ашиглан вектор алдааг залруулах загвараар (VECM) үнэлгээ хийсэн. Үнэлгээний үр дүнд валютын ханшийн өсөлтийг тогтворжуулахын тулд төсвийн хумих болон мөнгөний хатуу бодлогыг далайцтайгаар зэрэг авч явуулах шаардлагатай.
Cited by 0 works. Open-access PDF