ООРЦОГ-ОВООГИЙН ЦАГААНТУГАЛГАНЫ ОРДЫН СКАРНИЙ ТӨРӨЛ БА ХҮДЭРЖИЛТ
С.МӨНХБАЯР, Д.Доржготов · Геологийн асуудлууд · 2023
Говь-Угтаал, Баянжаргалангийн хүдрийн дүүрэгт Оорцог-Овоо, Хараат-Уул, Төмөртэй, Зүүн тойром зэрэг скарний төрлийн хэд хэдэн орд, илрэлүүд байрладаг бөгөөд Оорцог-Овоогийн орд нь магматизм, стрүктүүр, хүдэржилтийнхээ онцлогоор бусдыгаа бүрэн төлөөлөх боломжтой учраас ордод сэдэвчилсзн судалгааг олон талаас нь хэд хэдэн шаттайгаар явуулсан байна. Оорцог-Овоогийн орд нь Дундговь аймгийн Баянжаргалан сумаас зүүн урагш 22 км-т оршино. Энэ өгүүлэлд Оорцог-Овоогийн геологи, скарний ба хүдрийн төрөл, хүдэр дэхь ашигт компонентуудын тархалтын онцлогын тухай бичив.
Cited by 0 works.