СУЛИНХЭЭРИЙН БҮС БА ХУТАГ УУЛЫН БЛОКИЙН МЕТАЛЛОГЕНИЙ АСУУДАЛД
Л.ДАЛАЙ, Б.БААСАН, Б.АЛТАНГЭРЭЛ et al. · Геологийн асуудлууд · 2023
Сулинхээрийн бүс нь нилээд нийлмэл тогтоцтой учир судлаачдын дунд түүний хөгжлийг өөр өөрөөр тайлбарлаж иржээ. Тухайлбал О.Д.Суетенко [1] уг бүсийг Өвөр Монголын атираат бүсэд хамааруулж энд офиолитийн бүрэн эвшил байхгүйг тэмдэглэсэн байна. А.Б.Дергунов, Н.С.Зайцев. нар [2] уг бүсийг хожуу палеозой+түрүү мезозойн атираат стрүктүүр гэж үзсэн бол Ж.Бямба [3] түүнийг рифтийн стрүктүүр хэмээн тодорхойлжээ. Мөн С.В.Руженцев нар [4] Сулинхээрийн бүсийг рифтингээр үүссэн далайн стрүктүүр гэж үзсэн байна. Металлогенийн хувьд энэ дүүрэгт Р А.Кузнецов Сулинхээрийн бүсийг Төв Азийн мөнгөн усны металлогенийн их бүслүүр гэж ялгасан бол А. А.Оболенский [9] энд Өмнөд Тотошаны мөнгөн усны бүсийг ялгажээ. Г.Дtжидмаа нарын [8] зохиосон 1:1000000 масштабтай ашигт малтмалын зурагт уг дүүргийг Өмнөд Монголын металлогенийн их мужид хамааруулж Хутаг уул Халзан уулын металлогенийн бүсүүдийг ялгасан байна. Сүүлийн үед энэ дүүрэгг Б.Алтангэрэл, Ж.Өлзийбаяр. Л.Далай. Б.Баасан, Я.Даваадорж. Г.Бөмбөрөө нар [5, 6, 7 ] геологийн эрэл-зураглалын ажлыг гүйцэтгэсэн нь Сулинхээрпйн бүс ба Хутаг уулын блокийн геологи ба металлогенийн талаар цоо шинэ мэдээлэлүүд цугларч байна.
Cited by 0 works.