МОНГОЛЫН НУТАГ ДЭВСГЭРТ ТАРХСАН ГОЛЛОХ БОРЖИНЛОГ ЧУЛУУЛГИЙН ПЕТРОХИМИЙН НАЙРЛАГА БА ТЭДГЭЭРИЙН ҮҮССЭН ГЕОДИНАМИКИЙН БАЙДАЛ
Ж.БЯМБА, А.Амаржаргал · Геологийн асуудлууд · 2023
Монгол улсын нутаг дэвсгэр дээр судлагдсан рифейгээс аваад түрүү мезозой хүртэлх насны голлох боржинлог чулуулгийн стрүктүүрийн байрлалт, петрогеохимийн найрлага зэргийг өгөхийн хамт тэдгээрийн үүссэн нөхцөл байдлыг Шенд, Питчерийн диаграмм дээр ялгасан геодинамикийн (геогектоникийн) эмпирийн талбайнуудтай [21, 22] адилтгахыг оролдсон болно. Петрохимийн шинжилгээг янз бүрийн жилүүдэд, өөр өөр лабораторуудад гүйцэтгэсэн зэрэг нь уг оролдлогыг тийм ч үр дүнтэй болоогоогүй байж болох юм. Үүний хамт зохиогчид бид гарсан дүгнэлтээ тухайн дүүргийн түүхэн геологийн хөгжилтэй нэгэн адил дүйж байгаа эсэхийг боломжийн хирээр харьцуулахыг хичээсэн болно. Тус улсын нутаг дэвсгэрийн боржинлогийн үүсэж бүрэлдсэн түүх бол тухайн стрүктүүр бүрийн хэмжээнд далай үүсэхээс аваад боржин-метаморф үе улмаар эх газрын царцдас үүсэх хүртэлх хөгжлийн явцыг харуулж буй үзүүлэлт болох нь харагдаж байна. Гагцхүү нарийн хийгдэж орчин үеийн түвшинд боловсруулсан петрогеохимийн шинжилгээ нь, ялангуяа Монгол шиг геологийн өвөрмөц хөгжлийн олон үе шатыг дамжсан нутгийн онцлогийг илрүүлэхэд улам илүү ач холбогдолтой юм. Петрохимийн шинжилгээний өгөгдөл цоохон байх тусам судалгааны үнэмшил муутай байхаас гадна тухайн дүгнэлтийг хурдас хуримтлал, вулканитийн илрэл зэрэг геологийн бусад явцуудтай дүйлгэн харьцуулж байх нь чухал гэдгийг мартаж болохгүй.
Cited by 0 works.