ЦАГААНОЛОМЫН ХОТГОРЫН ДУНД ПАЛЕОЗОЙН ЭХ ГАЗРЫН ДЕСТРҮКЦИЙН СТРҮКТҮРҮҮД
Ч.МӨНХНАСАН, Ж.Бямба · Геологийн асуудлууд · 2023
Цагааноломын хотгорын хэмжээнд эх газрын хучаас хэлбэржих явц доод кембрийг дуустал явагдаад дараа нь девон хүртэл хавтангийн өргөгдлийн үе шат үргэлжилж байсан бол түрүү девоноос эхлэн тэрхүү өргөгдлийн явцад дестрүкц идэвхижин эх газрын рифтийн стрүктүр хэлбэржсэн гэж үзэж байна. Үүнийг дунд палеозойн төгсгөл үед Нуурын бүсэнд явагдаж эхэлсэн коллизийн явц, нөгөө талаас Өмнөт Монголын далайн захаар хойшоо уналтай сүбдүкцийн нөлөөн дор эвдрэлийн явц идэвхижсэнтэй холбон тайлбарлаж болох юм. Энэ цаг үеийн тунамал-вулканоген ба шүлтлэг интрүзив биет үүнийг гэрчилнэ. Өргөгдлийн хэмжээнд бялхсан доод девоны Тээл формацын бимодаль вулканит, мөн насны сүбвулкан биет болон Нөмрөгийн интрүзив бүрдэл зэрэг нь эдгээрийг ижил геодинамикийн орчинд (эх газрын рифтийн нөхцөлд) үүссэн, нөгөө талаас петрохимийн ойролцоо найрлагатай зэрэг нь нэг маагмын эх үүсвэртэй вулкан-плутон эвшилд хамруулах боломжтойг харуулна. Дунд девоны Цагааншороот формацын бүдүүн хэмхдэст терриген чулуулагтай хамтатган рифтийн хэмжээнд үүссэн чулуулгийн эвшил юм гэж үзлээ.
Cited by 0 works.